Хятад цэнхэр шаазангийн домог болон нууцаас


Шаазангийн энэхүү хамгийн түгээмэл чимэглэл нь хэдэн зууны туршид олон зуун хувилбараар хийгдэж ирсэн байна.
Мэдээж энд домог нуугдаж буй, гэвч эдгээр чимэглэл алдартай болсоноос хойш нилээд хэмжээгээр найруулагдаж байжээ.
Эхлээд английн барималчид Хятад загварын нэгжүүдийг дуурайлгаж өөрсдийн шатаасан шавар дээр –энд нэг сүм –тэнд нэг гүүр зурж эхлэв.
Заримдаа энэхүү чимэглэлийг 1700-аад оны сүүлчээр Английн чулуун чимэглэлийн үйлдвэрээс үүсэж гарсан ч гэж яригддаг байна.

Хамгийн үнэмшилтэй дурсамж анх 1849 онд Английн нэгэн сэтгүүлд бичигдэж байж. Энд нэгэн чинээлэг бүсгүй Коонг Ший даруухан бичээч Чанг залууд дурласан боловч бүсгүйн баян эцэг тэдний гэрлэлтийг эсэргүүцэн бүсгүйг өөр нэгэнтэй сүй тавиулж хуримын өдөр хүртэл түгжиж орхисон байна.
Гэвч дурлалт залуус нэгэн цэцэрлэгчийн тусламжтайгаар оргон гүүрээр зугатан арал дээр нуугдсан ч хэрцгий эцэгтээ баригдан хөнөөгджээ.
Гэтэл өршөөлт бурхад тэднийг тагтаа болгон хувиргаж үүрд хосоороо нисэх болжээ. Энэ үлгэрийн тухайд нэгэн шүлэгч: Миний шаазан таваг дээрх үргэлж хослон нисэх жижигхэн цэнхэр тагтааны төлөө би энэхүү үлгэрт итгэхийг хүсэж байна гэжээ. Kim Waller., 2002. The Art of Taking Tea.


0 comments:

Post a Comment