Цайны ёслол






Цайны ёслол бол япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочиноо дайлдаг урлагийн нэг юм.

Түүнд зөвхөн нэг аяга цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал бүрийн зүйл хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ач холбогдол өгдөг билээ.



Цайны ёслол анх бий болохдоо буддын шашины Зэн урсгалын үзэл бодлын нөлөө ихтэй байсан тул Ваби гэдэг ойлголтыг эрхэмлэдэг болсон. Ваби гэж юу вэ гэвэл гаднаа гялалзсан биш харин даруухан, навсарсан зүйлийг илүүд үзэж түүн дотроос үзэмжийн төгөлдрийг хайж олох гэсэн ойлголт юм.

Түүнчлэн цайны ёслол Азүчи-Момоямагийн үед Сэн-но Рикюү гэдэг мэргэжлийн цайны ёслолын багш улам боловсронгуй болгосон. Өнөөдөр Сэн-но Рикюүгийн уламжлалыг залгамжилсан гурван гол урсгалаас гадна өөр хэд хэдэн урсгалууд байдаг.



Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай болох ба түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмэж, зориулалтын сойз хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлэн зочиндоо өргөн барьдаг.

Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон цайны аягыг атган нар зөв эргүүлж үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсалд амаа хүргэж уух гэх мэтийн ёс байдаг.

Өнөөдөр гадаад хүмүүст зориулсан цайны ёслол их явагдаж байгаа. Тэнд зочдоо шалан дээр япон маягаар суулгах биш харин сандал дээр суулгах гэх мэтээр ёсыг нилээд хялбаржуулсан байдаг тул ямар ч ёс мэдэхгүй оролцсон ч санаа зовох зүйлгүй юм.

Хэрэв та бүхэн цайны ёслолд сууж үзэе гэвэл бичгийн хэрэгслийн дэлгүүр олж Кайши гэдэг зориулалтын цаасан алчуур олоод авч яваарай гэж зөвөлмөөр байна. Япончууд таныг япон ёс заншлыг яасан сайн мэддэг вэ гэж гайхаж магадгүй.

Ёко Мицүнага.
Тоокёо 070510`
http://vimomn.net/?m=pc&a=page_fh_diary&target_c_diary_id=52598
Дэлгэрэнгүй унших...

PU-ER tea







PU-ER tea is art expressed as medicine, and also medicine expressed as art.

Шахаж хэвлэсэн Хятад цай болох “Пү-Эр” цай нь чанараасаа илүүтэйгээр хэрэглэгдэх нөөц боломжоороо алдартай юм байна. Бэлтгэх, хүртэх жор нь одоог хүртэл нууцлагдсаар байгаа тул цайны энэ чиглэлээр нууцыг тайлан суралцсан гурван ахмадын товч яриаг сонирхуулъя.

(Kyoto journal: p56)



Lock Cha Tea (by Wing Chi Ip, Hong Kong)
Хэлбэр дүрсээрээ нэрлэгдэх болсон “Шахмал” цайг Хятадад ялангуяа Гуандон мужид олон зуун жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Судар бичигт тэмдэглэгдэн үлдсэнээс үзэхэд хүмүүс энэхүү цайг анагаах ундаа болгон хүртэж иржээ.
Урт удаан наслуулах нууцаас гадна ходоод гэдэсний зарим өвчнийг анагаах шидтэй гэжээ. Орчин цагийн судлагаагаар “хар цай”-ны ангилалад багтах боловч үнэндээ бол ердийн судлагаагаар бүрэн гүйцэд тайлбарлаж боломгүй онцгой ур ухаан шингэж бэлтгэгддэг байна.
Пү-эр хэмээх нэр нь Мин гүрний үейин цайны тариалан эрхэлдэг газар нутаг дахь хотын нэрнээс үүссэн байна.

Чийглэг дулаан уур амьсгалтай өндөр уулын нутагт цайны модыг үеэс үед сайжируулан тариалсаар ирсний учир сүүлд ихээр тариалах болсон жижиг навчит цайны ургамлуудаас огт өөр чанарын навчыг бэлтгэдэг болжээ.
Тэрхүү өндөрлөг нутгийн үржил шимт хөрсөнөөс жилдээ таван ч удаа ургац хурааж болдог бөгөөд аргын тоололын хаврын саруудад хураагдах “хаврын өгөөж” нь онцгой шим тэжээтэй болдог байна.
Наймдугаар сард 2 дахь ургац хураалт болох бөгөөд энэ үед “цэцгэн” цай бэлтгэгдэнэ. Модыг цайвар мөнгөлөг утаслагууд ороож багласан байна. Модноос түүсэн навчнуудыг ялган ангилж чийгтэй газар зөөлөртөл нь тависаны дараа хэвэнд шахаж төрөл бүрийн хэлбэр оруулна.
Цагирага хэлбэртэйг дугуй цай, дөрвөлжин хэлбэртэйг шоо цай, харин хавтгай урт тэгш өнцөгт хэлбэртэйг хавтан цай хэмээн нэрлэж иржээ.
Хэвлэж шахсаны дараа аажим хатаана. Үүнээс хойш уг цайг худалдаанд гаргаж эхлэх ба худалдаачдын гар дээрч урт хугацаагаар хадгалагдан боловсруулагддаг байна. Бүүр арав эсвэл хорин жилийн дараа л жинхэнэ амтат шахмал цай утгаа гүйцэж ирнэ.



Medicine Buddha Wellness Center (by Ming Yi Wang, California)
Пү-эр цайг цайны бутнаас биш модноос түүсэн навчаар бэлтгэдэг байна. Энэ мод хэрвээ 2 метр өндөртэй бол үндэс нь арван метр урт байдаг байна (ийм болхоор л гүрж ногоон цай маань модлог иш ихтэй байдаг байх нь). Цайны ханзыг санацгаая. Орой нь өвс, дунд хэсэг нь хүн, харин суурь нь мод гэсэн гурван ханзны нийлбэрээс бүрдэнэ.
Сайн чанарын түүхий навчыг түүж цуглуулан үйлдвэрт зөөж авчирсаны дараа цэврээр нь ямар нэг үнэртэн элдэв зүйл холилгүйгээр бэлтгэдэг тул Пү-эр цайны анагаах ид шидээр биейиг сэрүүцүүлэн тайвшируулж, стрэссээс үүссэн хорыг гадагшлуулдаг байна. Мөн олон төрлийн эрдэс давс, витаминаар баялаг, ялангуяа цусан дахь холестеролын хэмжээг багасгах, цусны даралт, нойрыг тогтворжуулах, толгойны өвчин намдаах нөлөөтэйгээс гадна антиоксидантуудыг ихээр агуулдаг байна.



Imperial Tea Court (by Roy Fong)

Ногоон цай бол орчны дулаан, чийглэг өөрчлөгдөх төдийд эсвэл цаг удах тусам амт чанар нь хувирч орхидог, баахуу цайг хэдийгээр удаан хугацаанд хэрэглэж болхоор боловсруулсан байдаг ч гэсэн Пү-эр цайны чанарыг гүйцдэггүй байна. Пү-эр цайг боловсруулахдаа цайны том далбагар нойтон навчнуудыг өндөр температурт халааж чийгийг гадагшлуулан дэвтээнэ, мэргэжилтнүүд энэ чийгэнд цайны жинхэнэ шим хадгалагддаг гэж итгэдэг байна; температурыг багасгаж эхлэхэд навч агших бөгөөд шим шүүс эргэн навчинд шимэгдэн шингэнэ. Цайны навч өөрийн шүүсэнд дэвтэн шингээх явцад навчинд агуулагдах тэжээлийн бактерууд идэвхижин навчны хэлбэр, өнгө, амтыг хувирган исэлдүүлдэг байна. Хагас чийглэг орчинд буюу хүйтэн халууны яг завсарын дулаанд, сайхан цэвэр агаартай газар исэлдэлт, бактерийн хэмжээ, чийг, дулааныг маш нарийн тооцолж тохируулан удаан хугацааны туршид боловсруулна. Сонирхуулахад навч том хэмжээтэй байх тусмаа хурдан боловсорч гүйцэн хадгалалт ч гэсэн сайжирдаг гэжээ.


Бидний өдөр тутам “гүрж ногоон цай” хэмээн нэрлэж, ундаалж хэрэглэдэг шахмал цай нь ногоон цай, хар цай гэсэн 2 төрөлтэй юм. Энэхүү цайг боловсруулах технологи нь 10-11 дүгээр зуунаас хойш Хятадад хөгжиж иржээ.
Ногоон цайны боловсруулалт хагас-боловсруулагдсан бүтээгдэхүүнийг бэлтгэх, түүнийг шахаж хэвлэх гэсэн хоёр шаттай. Ингэхдээ мэдээж хамгийн залуу нимгэн навчис болон ишээр гадна өнгийг бүрнэ, энэ бүрмэл гадаргуу дахь навч цайны чанарыг илтгэж чадахуйц толигор цэмцгэр байх ёстой. Өнгөнөөс нь хармагц шахмал цайны амт яг л тамхины ааг шиг шууд мэдрэгдэхээр бол зүгээр. Шахмал цайны давуу талууд гэвэл: сайтар шахаж дарсан учраас элдэв мөөгөнцөр бичил биетэн хөгжиж чанараа алдах нь удаан, тээвэрлэхэд хялбар авсаархан, мөн хамгийн бага хэмжээний кафейнийг агуулдаг байна.





Сонирхолтой жишээ дурдахад урд цагт түвдэд боловсруулсан шахмал цайны хэрчимүүдийг чанараар нь төрөлжүүлэн ангилж чанрын шалгуурыг түвдийн мөнгөн зоостой дүйцүүлэн хэрэглэдэг байжээ. Энэхүү шахмал цайны хэрчимүүдийг таван ангилалд зэрэглэн үнэлдэг бөгөөд 19-20 дугаар зуунд чанараар 3 дугаарт орох “биргяд па” хэмээх цай өргөн хэрэглэгдэж байсан байна. Энэ санаа анх Азид төрж өргөнөөр тархасаар Хятад, Түвд, Монгол, Төв Азид нүүдэллэн амьдрагсадын зоосон мөнгөний хэрэглээг ч орлох болжээ. Шахмал цай нь гүйлгээний, хүнсний, анагаах, тамиржуулах зэрэг маш олон хувилбараар хэрэглэж болдогоороо давуу талтай байжээ.


Дэлгэрэнгүй унших...

Хятад цэнхэр шаазангийн домог болон нууцаас


Шаазангийн энэхүү хамгийн түгээмэл чимэглэл нь хэдэн зууны туршид олон зуун хувилбараар хийгдэж ирсэн байна.
Мэдээж энд домог нуугдаж буй, гэвч эдгээр чимэглэл алдартай болсоноос хойш нилээд хэмжээгээр найруулагдаж байжээ.
Эхлээд английн барималчид Хятад загварын нэгжүүдийг дуурайлгаж өөрсдийн шатаасан шавар дээр –энд нэг сүм –тэнд нэг гүүр зурж эхлэв.
Заримдаа энэхүү чимэглэлийг 1700-аад оны сүүлчээр Английн чулуун чимэглэлийн үйлдвэрээс үүсэж гарсан ч гэж яригддаг байна.

Хамгийн үнэмшилтэй дурсамж анх 1849 онд Английн нэгэн сэтгүүлд бичигдэж байж. Энд нэгэн чинээлэг бүсгүй Коонг Ший даруухан бичээч Чанг залууд дурласан боловч бүсгүйн баян эцэг тэдний гэрлэлтийг эсэргүүцэн бүсгүйг өөр нэгэнтэй сүй тавиулж хуримын өдөр хүртэл түгжиж орхисон байна.
Гэвч дурлалт залуус нэгэн цэцэрлэгчийн тусламжтайгаар оргон гүүрээр зугатан арал дээр нуугдсан ч хэрцгий эцэгтээ баригдан хөнөөгджээ.
Гэтэл өршөөлт бурхад тэднийг тагтаа болгон хувиргаж үүрд хосоороо нисэх болжээ. Энэ үлгэрийн тухайд нэгэн шүлэгч: Миний шаазан таваг дээрх үргэлж хослон нисэх жижигхэн цэнхэр тагтааны төлөө би энэхүү үлгэрт итгэхийг хүсэж байна гэжээ. Kim Waller., 2002. The Art of Taking Tea.



Дэлгэрэнгүй унших...

Шидэт өвсний тухай


With each sip
I taste,
The fire that gives its heat
The water that gives its wetness
The leaf that gives its spell.


Бидний ихэнх нь жирийн жижиглэж савласан цайг хэрэглэдэг, хэдэнтээ дүрээд л хаяж орхидог. Сүү болон нимбэг, эсвэл хэсэг чихэрээр англичуудийн хэлдэгээр Тааламжаараа л хачирлана. Энгийнээр, эвлэгхэн, бас халууханаар хүртэнэ.,
Гэхдээ одоо та бодолдоо Энэтхэг эсвэл Тайваны ногоон толгодыг төсөөлөөд үз дээ., Энгэр шүргэм цайны ургамлын эгнээн дундуур алчуур ороосон эмэгтэй зөөлөн алхалж, зөвхөн залуу навчуудыг магадгүй зарим багц ишний хамтаар чимхэлэн тасалж байгаагаар.
Ганц ширхэг цайны ургамлын үр зэлүүд талд гээгдэхэд хэдэн алд өндөр мод болон ургах боловч удаан хугацаанд тариалж буй цайны ургамлын талбайд тэднийг яг л дарсны узэм шиг л тогтмол хурааж авдаг байна. Энэхүү шидэт өвс л бидний гайхамшигт ундааны охъ болно.


Хөрс, цаг агаар, өндөрлөг, тогтмол болон гэнэтийн цаг агаарын нөхцөл байдал бугд л цайны амт шимтэнд шингэдэг байна.
Гэвч хамгийн чухал нь навчийг боловсруулах явц бөгөөд ногоон цай, байхуу цай, хар цай гэсэн 3 үндсэн хэлбэрээр хүртэнэ.
Навчыг хурааж авсаны дараа сайтар хатаан шигшиж цэвэрлэнэ, тэндээсээ исэлдуулэн даршлах ажил эхлэнэ. Харин ногоон цайны зарчимд навчыг маш хурдан шарж, халааж хатаадаг байна. хар цайг арай урт хугацаагаар исэлдүүлнэ. Харин байхуу цай бол амтаараа ч боловсруулалтаар ч дээрх 2 цайны дундаж нь болно. Навчуудыг холиж хутгах, нудэж дэвтээх замаар чийгийг гадагшлуулах явц мөн чухалд тооцогдоно, бүрэн гүйцэд хаттал хэд хэдэн удаа галаар төөнөж ч болох юм. Уламжлал ёсоор бол энэ бүгд гараар хийгддэг боловч одоо цагт эдгээрийг машин болон шарагчаар гүйцэтгэдэг болсон байна.

Kim Waller., 2002. The Art of Taking Tea.


Дэлгэрэнгүй унших...

A History of Tea Timeline


Энэ удаад цайны он тоололыг орчуулж тавилаа, англи эх сурвалжийг хойно хавсаргая. Он тоололын бичгийг нэг бүрчлэн орчуулсангүй, монголтой холбоотой хэсгүүдийг чухалчилан түүлээ. Цайны эх үүсвэр хятад байгаад хөгжүүлэн цэцэглүүлсэн улс Япон, харин олон нийтэд тараан дэлгэрүүлсэн улс Монгол юм гэсэн хувийн дүгнэлт гарч ирлээ.Дараагийн удаад цайны чухал хэрэгсэл болох Хятадийн цэнхэр хээтэй шаазангийн талаар орчуулж тавинаа.
The Tea Story:
2737 B.C. 
•Хятадын 2 дугаар эзэн хаан Шен Нунг аягатай халуун усанд хийсэн навчыг олж сонирхосоноор түүх эхлэжээ.

350 A.D. 
• Анх хятад хэлний толь бичигт Эрх Яа, цайны тухай тэмдэглэж үлдээжээ.

479 
• Туркийн худалдаачид Монголын хил дээр цай наймаалж эхлэсэн

593 
• Буддизм болон Цай хятадаас Японд ирсэн.

648-749 
• Япон хуврага Гёки анхны цайны бутнуудийг Буддийн сумуудийн цэцэрлэгт тариалсан, энэ үед цай нь Япондоо ховор олдоцтой маш үнэтэй бөгөөд зөвхөн ихэс дээдэсийн хүрээнд олдоцтой байсан.

725 
• Хятадууд цайнд өөрсдийн ча хэмээх дүрс бичигийг оноосон байна.

780 
• Цайнаас хураамж авч эхэлсэн. Хятадын шүлэгч Лу Юу, (нитигийн танилцуулгад уг зохиогчийн хэлсэн үгийг ишлэл болгосон байгаа) Сонгомол цай нэртэй номоо бичсэн.

805 
• Буддизм болон цайны сонирхол цааш тархсаар. Японы буддын гэгээнтэн номлогч Сайчо болон хуврага Кобо Дайши нар цайны тариалангийн үр, үрслүүлэгийг Японы сүмийн цэцэрлэгээс хятадад буцаан авчирсан.

960-1280 Сунг Эзэнт Гүрний үе
• Хятад цайны цэцэглэн хөгжилтийн үе, ёсорхог цайны газрууд болон цайны шавар шаазан эдлэлүүдийг ихээр хийж эхлэв.

1101-1125 
• Хятадын Эзэн хаан Хуй Цунг цайны сонирхолд хөтлөгдөн цай найруулах шилдэг аргуудаас бичиж, өөрийн эзэмшил нутагт цай амталгааны тэмцээнүүдийг зохиож байв. Цайны мэдрэмжит түүх үргэлжилэх хугацаанд тэрээр Монголчуудад эзэнт улсаа булаалгах аюулыг анзаарсангүй.

1206-1368 Юан Эзэнт Гүрний үе
• Монголчууд Хятадыг эзлэх цагт цай нь нийтийн хэрэглээний ундаа болон хувирсан бөгөөд ахин нийгмийн тусгай давхрагийн хурээнд ороогүй байна.

1211 
• Японы буддийн тэргүүн Эйсай анхны цайны ном болох Китча-Ёжоки-г бичиж байжээ.

1280 
• Хятадыг эзэлсэн Монголын эзэн хаан цайны хүүхэд байгаагуй тул цайны сонирхол эзэмшил нутаг болон язгуутаны хүрээнд унтарч зөнд нь орхисон байна.

1368-1644 Минг Эзэнт Гүрний үе
• Монгол эзэрхийлэлийн улмаас бүх төрлийн цай Хятадад олдоц арвинтай болж цайны навчны хэрэглээ нийтлэг энгийн үзэгдэл болж иржээ.

1422-1502 
• Японы цайны ёслол онцгой нөхцөлтэй болж номлогч Мурата Шукогын анх тэмдэглэж улдээсэнээр Цайн чанамал хэмээн нэрлэгдэн өдөр тутмийн амьдралаас тусгаарлан онцгой баяр ёслолын байдалтайгаар хүртэх болжээ. Энд Цайны байр суурь илүү урлаглаг хэлбэрт шилжин бараг л шашиний зан үйл болж хувирсан байна.

1484
• Японы удирдагч Ёшимаса цайны ёслол, зураглал, жүжигчилсэн тоглолтуудыг дэмжиж байжээ.


1589 
• Вэнэцийн зохиолчид Азийн ард түмний амьдрал ахуй болон тэдний цай уух маягын талаар мэдээлж эхлэсэн байна.

1597
• Германы замчин Жан Хюго вон Линшоотен аялалынхаа явцад чаа хэмээх нэршилийг анх удаа англи хэлруу теа хэмээн тэмдэглэн орчуулсан байна.

1610 
• Баруунд Японоос ногоон цайг нэвтрүүлсэн боловч маш унэтэй байсан тул зөвхөн дээдсийн хэрэглээнд зориулагдав.

1618 
• Хятадын элчин сайдууд Оросын Алекси хаанд олон боодол цай бэлэглэсэн боловч хэрэглэгдэлгуй буцаагдсан байна. (энэ уул нь монголын ноёдоос оросын хаанд бэлэглэгдээд нөгөөдүүл нь ангийн арьсаар солисон тухай манай энд Слав судлалаар ажилладаг монгол эрдэмтэн надад яриж өгч байсан юм байна, гэхдээ хятадийн элчин гэж тэмдэглэгдэж явдаг юм байна да хөөрхий гэжж..,)

1637 
• Чинээлэг герман худалдаачидийн эхнэрүүд хүлээн авалтанд цайгаар дайлж эхлэжээ.

1650 
• Германууд зарим цай болон цайны уламжлалын талаар Шинэ Амстэрдам буюу одоогийн Нью Ёорк-д нэвтруулжээ.

1657 
• Лондонгийн Гарвэй Кофе хауз-д анх удаа анагаах ундаа хэмээгдэн худалдаалагдсан.

1664 
• ЭЭй компани Английн хаан болон хатанд цайг бэлэг болгон авч ирэв. Англи улс Шинэ Амстэрдамыг эзлэн Нью Ёорк хэмээн нэрлэж Англи цайны уламжлал эхлэлээ тависан байна.

1600с 
• Орос хятад 2 улс Монгол Сибирээр дамжуулан цайны худалдаа хийх зөвшилцөлдд хүрэв.

18 дугаар зууны үе
• Англи болон шотладад цайны эсрэг шүүмжлэгчид олширох эрүүл мэндэд хортой, зан авирт сөрөгөөр нөлөөлдөг, үнэ өртөг өндөртэй хэмээн няцаагдаж байлаа.

1723
• Английн ерөнхий сайд Робэрт Валполэ Англид импортолж буй цайны татварыг бууруулав.

1735 
• Оросын хатан хаан цайны худалдааг дэлгэрүүлэв. Энд цайны ханд бэлтгэн халуун ус нэмэх, нимбэг хийх, шүдэндээ зуусан чихрийн хэлтэрхийтэй амталж уух зэргээр цайг хүртэх соёл алдагдаж эхлэв.

1765 
• Цай нь Америкийн колонуудад хамгийн түгээмэл ундаа болов.

1778 
• Уугуул Ассам (энэтхэгийн тосгон) цайны ургамалыг олж илрүүлэхээс өмнө Английн байгаль судлаач Жосэф Банкс Эй (East India) компаныг хөлслөн Хятадаас оруулж ирсэн цайны ургамалыг тариулсан боловч 50 жилийн оролдлого амжилтанд хүрээгүй байна.

1815-1831 
• Уугуул энэтхэг цайны ургамлын дээж Английн Эй компаны цэцэрлэгчид илгээгдэн, жинхэнэ цайны ургамал хэмээх найдварыг төрүүлсэн байна.

1826
• Английн энх тайвны нийгэмлэгийн гишүүн Жон Хорниман анх удаа бага хэмжээгээр савлагдсан амтлагааны дээжүүдийг танилцуулсан.

1833
• Английн ерөнхий сайд Чарлэс Грэй (алдарт Earl Grey цайны нэрний эзэн)-ийн уршигаар Эй компаны цайны худалдааны ноёрхолоо хятадад алдав.

1835 
• Эй компани энэтхэгийн Ассамд цайны ургамал тариалж эхлэв.

1838 
• Энэ үед Энэтхэгийн хөрсөнд ургасан анхны цай болон ихэнхдээ Хятадаас импортолсон цай худалдаалагдаж байлаа. Бага хэмжээгээр Англид авчирсан бөгөөд маш хурдан зарагдаж дууссан байна.

1840с 
• Америкийн усан онгоцууд Америк болон Европын орнуудад цай тээвэрлэх нь ихсэв.

1840с ба 50с
• Хятад болон Энэтхэгээс импорлосон цайны ургамал ШриЛанкад тариалагдаж эхлэв (Цэйлон цай)

1856 
• Энэтхэгийн Даржээлин-д цай тариалж эхлэв.

1866
• Англид зарагдаж байсан нийт цайны 90% Хятадаас импортлогдсоор байв.

1876
• Томас Жонстон Липтон Гласгов дах анхны дэлгүүрээ нээв.

1890
• Томас Липтон аажимаар олширсоор байгаа 300 орчим цайны дэлгүүрийн нийлүүлэлтэд зориулан Цэйлонд эзэмшил худалдан авлаа.

1800с сүүл үе 
• Хятадаас импортлосон цайны ургамал Ассам цайны ургамалын зах зээлийг эзлэн цайны худалдаанд хүч түрэн орж ирэв. Цэйлон кофений мухлагууд цайны мухлагаар солигдов.

1904
• Америкт ногоон цай болон Формосан (Тайваны) цай хар цайнаас тав дахин их хэмжээгээр худалдаалагдаж байв.

1909
• Томас Липтон Нью Иоркт худалдаалж буй цайгаа багаар савлан, элдэвээр амталж эхлэв.
translated by Erdenesaikhan.T from http://www.2basnob.com/tea-history-timeline.html


Дэлгэрэнгүй унших...

The Legendary Origins of Tea

The story of tea began in ancient China over 5,000 years ago. According to legend, Shen Nung, an early emperor was a skilled ruler, creative scientist and patron of the arts. His far-sighted edicts required, among other things, that all drinking water be boiled as a hygienic precaution. One summer day while visiting a distant region of his realm, he and the court stopped to rest. In accordance with his ruling, the servants began to boil water for the court to drink.



Dried leaves from the near by bush fell into the boiling water, and a brown liquid was infused into the water. As a scientist, the Emperor was interested in the new liquid, drank some, and found it very refreshing. And so, according to legend, tea was created. (This myth maintains such a practical narrative, that many mythologists believe it may relate closely to the actual events, now lost in ancient history.)
http://www.stashtea.com/facts.htm

Дэлгэрэнгүй унших...