Хятад цэнхэр шаазангийн домог болон нууцаас


Шаазангийн энэхүү хамгийн түгээмэл чимэглэл нь хэдэн зууны туршид олон зуун хувилбараар хийгдэж ирсэн байна.
Мэдээж энд домог нуугдаж буй, гэвч эдгээр чимэглэл алдартай болсоноос хойш нилээд хэмжээгээр найруулагдаж байжээ.
Эхлээд английн барималчид Хятад загварын нэгжүүдийг дуурайлгаж өөрсдийн шатаасан шавар дээр –энд нэг сүм –тэнд нэг гүүр зурж эхлэв.
Заримдаа энэхүү чимэглэлийг 1700-аад оны сүүлчээр Английн чулуун чимэглэлийн үйлдвэрээс үүсэж гарсан ч гэж яригддаг байна.

Хамгийн үнэмшилтэй дурсамж анх 1849 онд Английн нэгэн сэтгүүлд бичигдэж байж. Энд нэгэн чинээлэг бүсгүй Коонг Ший даруухан бичээч Чанг залууд дурласан боловч бүсгүйн баян эцэг тэдний гэрлэлтийг эсэргүүцэн бүсгүйг өөр нэгэнтэй сүй тавиулж хуримын өдөр хүртэл түгжиж орхисон байна.
Гэвч дурлалт залуус нэгэн цэцэрлэгчийн тусламжтайгаар оргон гүүрээр зугатан арал дээр нуугдсан ч хэрцгий эцэгтээ баригдан хөнөөгджээ.
Гэтэл өршөөлт бурхад тэднийг тагтаа болгон хувиргаж үүрд хосоороо нисэх болжээ. Энэ үлгэрийн тухайд нэгэн шүлэгч: Миний шаазан таваг дээрх үргэлж хослон нисэх жижигхэн цэнхэр тагтааны төлөө би энэхүү үлгэрт итгэхийг хүсэж байна гэжээ. Kim Waller., 2002. The Art of Taking Tea.



Дэлгэрэнгүй унших...

Шидэт өвсний тухай


With each sip
I taste,
The fire that gives its heat
The water that gives its wetness
The leaf that gives its spell.


Бидний ихэнх нь жирийн жижиглэж савласан цайг хэрэглэдэг, хэдэнтээ дүрээд л хаяж орхидог. Сүү болон нимбэг, эсвэл хэсэг чихэрээр англичуудийн хэлдэгээр Тааламжаараа л хачирлана. Энгийнээр, эвлэгхэн, бас халууханаар хүртэнэ.,
Гэхдээ одоо та бодолдоо Энэтхэг эсвэл Тайваны ногоон толгодыг төсөөлөөд үз дээ., Энгэр шүргэм цайны ургамлын эгнээн дундуур алчуур ороосон эмэгтэй зөөлөн алхалж, зөвхөн залуу навчуудыг магадгүй зарим багц ишний хамтаар чимхэлэн тасалж байгаагаар.
Ганц ширхэг цайны ургамлын үр зэлүүд талд гээгдэхэд хэдэн алд өндөр мод болон ургах боловч удаан хугацаанд тариалж буй цайны ургамлын талбайд тэднийг яг л дарсны узэм шиг л тогтмол хурааж авдаг байна. Энэхүү шидэт өвс л бидний гайхамшигт ундааны охъ болно.


Хөрс, цаг агаар, өндөрлөг, тогтмол болон гэнэтийн цаг агаарын нөхцөл байдал бугд л цайны амт шимтэнд шингэдэг байна.
Гэвч хамгийн чухал нь навчийг боловсруулах явц бөгөөд ногоон цай, байхуу цай, хар цай гэсэн 3 үндсэн хэлбэрээр хүртэнэ.
Навчыг хурааж авсаны дараа сайтар хатаан шигшиж цэвэрлэнэ, тэндээсээ исэлдуулэн даршлах ажил эхлэнэ. Харин ногоон цайны зарчимд навчыг маш хурдан шарж, халааж хатаадаг байна. хар цайг арай урт хугацаагаар исэлдүүлнэ. Харин байхуу цай бол амтаараа ч боловсруулалтаар ч дээрх 2 цайны дундаж нь болно. Навчуудыг холиж хутгах, нудэж дэвтээх замаар чийгийг гадагшлуулах явц мөн чухалд тооцогдоно, бүрэн гүйцэд хаттал хэд хэдэн удаа галаар төөнөж ч болох юм. Уламжлал ёсоор бол энэ бүгд гараар хийгддэг боловч одоо цагт эдгээрийг машин болон шарагчаар гүйцэтгэдэг болсон байна.

Kim Waller., 2002. The Art of Taking Tea.


Дэлгэрэнгүй унших...