A History of Tea Timeline


Энэ удаад цайны он тоололыг орчуулж тавилаа, англи эх сурвалжийг хойно хавсаргая. Он тоололын бичгийг нэг бүрчлэн орчуулсангүй, монголтой холбоотой хэсгүүдийг чухалчилан түүлээ. Цайны эх үүсвэр хятад байгаад хөгжүүлэн цэцэглүүлсэн улс Япон, харин олон нийтэд тараан дэлгэрүүлсэн улс Монгол юм гэсэн хувийн дүгнэлт гарч ирлээ.Дараагийн удаад цайны чухал хэрэгсэл болох Хятадийн цэнхэр хээтэй шаазангийн талаар орчуулж тавинаа.
The Tea Story:
2737 B.C. 
•Хятадын 2 дугаар эзэн хаан Шен Нунг аягатай халуун усанд хийсэн навчыг олж сонирхосоноор түүх эхлэжээ.

350 A.D. 
• Анх хятад хэлний толь бичигт Эрх Яа, цайны тухай тэмдэглэж үлдээжээ.

479 
• Туркийн худалдаачид Монголын хил дээр цай наймаалж эхлэсэн

593 
• Буддизм болон Цай хятадаас Японд ирсэн.

648-749 
• Япон хуврага Гёки анхны цайны бутнуудийг Буддийн сумуудийн цэцэрлэгт тариалсан, энэ үед цай нь Япондоо ховор олдоцтой маш үнэтэй бөгөөд зөвхөн ихэс дээдэсийн хүрээнд олдоцтой байсан.

725 
• Хятадууд цайнд өөрсдийн ча хэмээх дүрс бичигийг оноосон байна.

780 
• Цайнаас хураамж авч эхэлсэн. Хятадын шүлэгч Лу Юу, (нитигийн танилцуулгад уг зохиогчийн хэлсэн үгийг ишлэл болгосон байгаа) Сонгомол цай нэртэй номоо бичсэн.

805 
• Буддизм болон цайны сонирхол цааш тархсаар. Японы буддын гэгээнтэн номлогч Сайчо болон хуврага Кобо Дайши нар цайны тариалангийн үр, үрслүүлэгийг Японы сүмийн цэцэрлэгээс хятадад буцаан авчирсан.

960-1280 Сунг Эзэнт Гүрний үе
• Хятад цайны цэцэглэн хөгжилтийн үе, ёсорхог цайны газрууд болон цайны шавар шаазан эдлэлүүдийг ихээр хийж эхлэв.

1101-1125 
• Хятадын Эзэн хаан Хуй Цунг цайны сонирхолд хөтлөгдөн цай найруулах шилдэг аргуудаас бичиж, өөрийн эзэмшил нутагт цай амталгааны тэмцээнүүдийг зохиож байв. Цайны мэдрэмжит түүх үргэлжилэх хугацаанд тэрээр Монголчуудад эзэнт улсаа булаалгах аюулыг анзаарсангүй.

1206-1368 Юан Эзэнт Гүрний үе
• Монголчууд Хятадыг эзлэх цагт цай нь нийтийн хэрэглээний ундаа болон хувирсан бөгөөд ахин нийгмийн тусгай давхрагийн хурээнд ороогүй байна.

1211 
• Японы буддийн тэргүүн Эйсай анхны цайны ном болох Китча-Ёжоки-г бичиж байжээ.

1280 
• Хятадыг эзэлсэн Монголын эзэн хаан цайны хүүхэд байгаагуй тул цайны сонирхол эзэмшил нутаг болон язгуутаны хүрээнд унтарч зөнд нь орхисон байна.

1368-1644 Минг Эзэнт Гүрний үе
• Монгол эзэрхийлэлийн улмаас бүх төрлийн цай Хятадад олдоц арвинтай болж цайны навчны хэрэглээ нийтлэг энгийн үзэгдэл болж иржээ.

1422-1502 
• Японы цайны ёслол онцгой нөхцөлтэй болж номлогч Мурата Шукогын анх тэмдэглэж улдээсэнээр Цайн чанамал хэмээн нэрлэгдэн өдөр тутмийн амьдралаас тусгаарлан онцгой баяр ёслолын байдалтайгаар хүртэх болжээ. Энд Цайны байр суурь илүү урлаглаг хэлбэрт шилжин бараг л шашиний зан үйл болж хувирсан байна.

1484
• Японы удирдагч Ёшимаса цайны ёслол, зураглал, жүжигчилсэн тоглолтуудыг дэмжиж байжээ.


1589 
• Вэнэцийн зохиолчид Азийн ард түмний амьдрал ахуй болон тэдний цай уух маягын талаар мэдээлж эхлэсэн байна.

1597
• Германы замчин Жан Хюго вон Линшоотен аялалынхаа явцад чаа хэмээх нэршилийг анх удаа англи хэлруу теа хэмээн тэмдэглэн орчуулсан байна.

1610 
• Баруунд Японоос ногоон цайг нэвтрүүлсэн боловч маш унэтэй байсан тул зөвхөн дээдсийн хэрэглээнд зориулагдав.

1618 
• Хятадын элчин сайдууд Оросын Алекси хаанд олон боодол цай бэлэглэсэн боловч хэрэглэгдэлгуй буцаагдсан байна. (энэ уул нь монголын ноёдоос оросын хаанд бэлэглэгдээд нөгөөдүүл нь ангийн арьсаар солисон тухай манай энд Слав судлалаар ажилладаг монгол эрдэмтэн надад яриж өгч байсан юм байна, гэхдээ хятадийн элчин гэж тэмдэглэгдэж явдаг юм байна да хөөрхий гэжж..,)

1637 
• Чинээлэг герман худалдаачидийн эхнэрүүд хүлээн авалтанд цайгаар дайлж эхлэжээ.

1650 
• Германууд зарим цай болон цайны уламжлалын талаар Шинэ Амстэрдам буюу одоогийн Нью Ёорк-д нэвтруулжээ.

1657 
• Лондонгийн Гарвэй Кофе хауз-д анх удаа анагаах ундаа хэмээгдэн худалдаалагдсан.

1664 
• ЭЭй компани Английн хаан болон хатанд цайг бэлэг болгон авч ирэв. Англи улс Шинэ Амстэрдамыг эзлэн Нью Ёорк хэмээн нэрлэж Англи цайны уламжлал эхлэлээ тависан байна.

1600с 
• Орос хятад 2 улс Монгол Сибирээр дамжуулан цайны худалдаа хийх зөвшилцөлдд хүрэв.

18 дугаар зууны үе
• Англи болон шотладад цайны эсрэг шүүмжлэгчид олширох эрүүл мэндэд хортой, зан авирт сөрөгөөр нөлөөлдөг, үнэ өртөг өндөртэй хэмээн няцаагдаж байлаа.

1723
• Английн ерөнхий сайд Робэрт Валполэ Англид импортолж буй цайны татварыг бууруулав.

1735 
• Оросын хатан хаан цайны худалдааг дэлгэрүүлэв. Энд цайны ханд бэлтгэн халуун ус нэмэх, нимбэг хийх, шүдэндээ зуусан чихрийн хэлтэрхийтэй амталж уух зэргээр цайг хүртэх соёл алдагдаж эхлэв.

1765 
• Цай нь Америкийн колонуудад хамгийн түгээмэл ундаа болов.

1778 
• Уугуул Ассам (энэтхэгийн тосгон) цайны ургамалыг олж илрүүлэхээс өмнө Английн байгаль судлаач Жосэф Банкс Эй (East India) компаныг хөлслөн Хятадаас оруулж ирсэн цайны ургамалыг тариулсан боловч 50 жилийн оролдлого амжилтанд хүрээгүй байна.

1815-1831 
• Уугуул энэтхэг цайны ургамлын дээж Английн Эй компаны цэцэрлэгчид илгээгдэн, жинхэнэ цайны ургамал хэмээх найдварыг төрүүлсэн байна.

1826
• Английн энх тайвны нийгэмлэгийн гишүүн Жон Хорниман анх удаа бага хэмжээгээр савлагдсан амтлагааны дээжүүдийг танилцуулсан.

1833
• Английн ерөнхий сайд Чарлэс Грэй (алдарт Earl Grey цайны нэрний эзэн)-ийн уршигаар Эй компаны цайны худалдааны ноёрхолоо хятадад алдав.

1835 
• Эй компани энэтхэгийн Ассамд цайны ургамал тариалж эхлэв.

1838 
• Энэ үед Энэтхэгийн хөрсөнд ургасан анхны цай болон ихэнхдээ Хятадаас импортолсон цай худалдаалагдаж байлаа. Бага хэмжээгээр Англид авчирсан бөгөөд маш хурдан зарагдаж дууссан байна.

1840с 
• Америкийн усан онгоцууд Америк болон Европын орнуудад цай тээвэрлэх нь ихсэв.

1840с ба 50с
• Хятад болон Энэтхэгээс импорлосон цайны ургамал ШриЛанкад тариалагдаж эхлэв (Цэйлон цай)

1856 
• Энэтхэгийн Даржээлин-д цай тариалж эхлэв.

1866
• Англид зарагдаж байсан нийт цайны 90% Хятадаас импортлогдсоор байв.

1876
• Томас Жонстон Липтон Гласгов дах анхны дэлгүүрээ нээв.

1890
• Томас Липтон аажимаар олширсоор байгаа 300 орчим цайны дэлгүүрийн нийлүүлэлтэд зориулан Цэйлонд эзэмшил худалдан авлаа.

1800с сүүл үе 
• Хятадаас импортлосон цайны ургамал Ассам цайны ургамалын зах зээлийг эзлэн цайны худалдаанд хүч түрэн орж ирэв. Цэйлон кофений мухлагууд цайны мухлагаар солигдов.

1904
• Америкт ногоон цай болон Формосан (Тайваны) цай хар цайнаас тав дахин их хэмжээгээр худалдаалагдаж байв.

1909
• Томас Липтон Нью Иоркт худалдаалж буй цайгаа багаар савлан, элдэвээр амталж эхлэв.
translated by Erdenesaikhan.T from http://www.2basnob.com/tea-history-timeline.html


Дэлгэрэнгүй унших...

The Legendary Origins of Tea

The story of tea began in ancient China over 5,000 years ago. According to legend, Shen Nung, an early emperor was a skilled ruler, creative scientist and patron of the arts. His far-sighted edicts required, among other things, that all drinking water be boiled as a hygienic precaution. One summer day while visiting a distant region of his realm, he and the court stopped to rest. In accordance with his ruling, the servants began to boil water for the court to drink.



Dried leaves from the near by bush fell into the boiling water, and a brown liquid was infused into the water. As a scientist, the Emperor was interested in the new liquid, drank some, and found it very refreshing. And so, according to legend, tea was created. (This myth maintains such a practical narrative, that many mythologists believe it may relate closely to the actual events, now lost in ancient history.)
http://www.stashtea.com/facts.htm

Дэлгэрэнгүй унших...